Жава #1

Жава үүссэн түүх

·         1991 оны үеээр микропроцессорын ирээдүйн хөгжил нь хэрэглэгчийн цахилгаан төхөөрөмж (Гар утас, PDA, Шарах шүүгээ...) хэлбэрээр дэлгэрэх нь тодорхой байв.
·         Сүлжээн зөвхөн компьютерч биш энгийн хэрэглээний төхөөрөжүүд холбогдон ажиллаж эхэллээ.
·         Тиймээс тэдгээрийг програмчлах нэгдсэн хэл хэрэгтэй байв.
1991 онд Sun Microsystems – ээс Green Төсөл эхлүүлэв.

"Green" төслийн багийнхан

·         Энэ төсөлд C болон C++ хэлний бүтээгч болох James Gosling эдгээр хэлүүдийг сайжруулан Oak хэмээх хэл бүтээжээ.
·         Энэ нэрийг өөрийн өрөөний цонхоор харагдах Oak модоор нэрэлсэн боловч ийм нэртэй хэл байдаг нь хожим нь тодорхой болсон тул өөр нэр шаардлагатай болжээ
·         Удалгүй Sun компани хэсэг ажилтанууд ажлын ойролцоох кафед байх үед JAVA хэмээх нэрийг санал болгосон байна.
·         Sun-ны урьдчилан таамагласан шиг хэрэглэгчийн төхөөрөмжийн хөгжил хурдацтай явагдаж эхлэв.
·         Гэвч энэ төсөлд өөр компани ялсан тул Green төсөл нурах аюулд орлоо.
·         Аз болоход 1993 онд WEB маш эрчтэй хөгжиж эхэлсэн бөгөөд динамик веб хийхэд Java г ашиглаж болох санаа төржээ.
·         1995 оны 5 сард Java г албан ёсоор зарлав.
·         Энэ үеээс эхлэн JAVA-г динамик веб болон хэрэглэгчийн програм, төхөөрөмжүүдийг програмчлалд өргөнөөр ашиглах болжээ.

Java үзэх болсон шалтгаан

·         1983 он хүртэл бүтэцлэгдсэн програмчлал өргөн хэрэглэгдэж байв.
·         Энэ үеийн хэлүүд нь процедур хандлагат хэлүүд байв.
·         Процедур хандлагат хэлүүд нь том төслүүд дээр төвөгтэй буюу код нь асар хурдан өсөж томордог.
·         Интернэт хөгжим мультмэдиа технологи ирээдүйг тодорхойлж эхэлсэн.
·         Хэрэглэгчдэд дуу, дүрс, кино, сүлжээ бүгдийг нь хамарсан компьютер болон энгийн төхөөрөмжүүдийн алинд нь ч ажиллаж чаддаг унивирсал хэл хэрэгтэй болж эхэлсэн.
·         Програм бичих гэсэн ойлголт нь зөвхөн нэг компютер дээр ч биш бүхэл дэлхийг хамарсан сүлжээнд ажиллах ёстой боллоо.
·         Интернэтэд олон төрлийн компютерүүд маш олон төрлийн үйлдлийн системтэйгээр ажилладаг. Тэдгээр дээр үл хамааран ажиллах шаардлага гарав.
·         Жишээ нь PC, Макинтош, Irix, Solarix болон бусад  төрлийн компютерууд Windows, Unix, Linux, Mac үндэслэгдсэн олон үйлдлийн системүүд ашигладаг.
·         JAVA г ашиглан гар утас, компютер болон бусад төхөөрөмжүүдийг сүлжээнд болон дангаар нь ашиглаж буй үйлдлийн системээс нь үл хамааран програмчлаж болно.

Java хэлний онцлог

·         Маш олон төрлийн зүйлийг програмчлна.

·         Мультмедиа боломж

·         Компютерүүдээс үл хамаарна.

·         Үйлдэлийн системүүдээс үл хамаарна.

·         Нээлттэй систем(Open Source) Хэн ч ашиглаж болно. Програмистууд, Энгийн хэрэглэгч, багш оюутан, Хакерууд, корпорациуд, Сонирхогчид гэх мэт.


·         Цэвэр объект хандалт хэл.

·         Бичилтийн хэлбэр нь С тэй төстэй.


·         Unicode ашиглах боломж

·         Эцэст нь үнэгүй.


Эх сурвалж: Цэндийн Амарбат  "Жава програмистийг гарын авлага" номноос мэдээлэл аван эмхтгэн оруулав.


Илүү их мэдээлэл авах бол дараах линкээр орж үзнэ үү! https://en.wikipedia.org/wiki/Java_(programming_language)
Жава #1 Жава #1 Reviewed by Unknown on September 01, 2015 Rating: 5

No comments:

Powered by Blogger.